Government Implementing agency

Ministries of Justice and Internal Affairs

Бэлэг авахтай холбогдсон хязгаарлалт

Admin 2020/08/20 Мэдээ, Мэдээ, мэдээлэл

Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан бусдаас бэлэг шууд буюу шууд бусаар авахыг хуулиар хориглоно.

яг.jpg

“Бэлэг” гэдэгт нийтийн албан тушаалтанд үнэ төлбөргүй эд хөрөнгө өгөх, үйлчилгээ үзүүлэх болон эрх шилжүүлэх, үүргээс чөлөөлөх, нийтийн албан тушаалтантай хамаарал бүхий этгээдийн тусын тулд эрхээс татгалзах зэрэг бусад хэлбэрийн санхүүгийн үр ашгийг хамааруулдаг.

Албан тушаалтан бусад /гэр бүлийн гишүүн болон төрөл, садангийн хүнээс бусад этгээд/-аас авсан нэг удаагийн бэлэг, үйлчилгээний үнэ, хөлс албан тушаалтны 1 сарын цалинтай тэнцэх хэмжээнээс хэтэрсэн, эсхүл нэг эх сурвалжаас 1 жилийн туршид хүлээн авсан бэлэг, үйлчилгээний үнэ, хөлс албан тушаалтны 3 сарын цалинтай тэнцэх хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд энэ талаар ЭБАТ-д 30 хоногийн дотор бичгээр мэдэгдэх үүрэгтэй.

Албан тушаалтны авсан бэлэг, үйлчилгээний үнэ, хөлс тухайн албан тушаалтны 6 сарын цалингийн хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд төрийн өмчид шилжүүлэх бөгөөд 6 сарын цалингийн хэмжээнээс илүү гарсан бэлэг, үйлчилгээний үнэ, хөлсний зөрүүг өөрөө төлж тухайн бэлэг, үйлчилгээг хүлээн авч болохоор хуульд заажээ.Ийнхүү бусдаас бэлэг авсан албан тушаалтан тухайн этгээдтэй холбогдох захиргааны шийдвэр гаргах, удирдах, хянах, шалгах, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах зэрэг албан үүргийг хоёр жилийн хугацаанд гүйцэтгэхийг хуулиар хориглосон.

Албан тушаалтан бэлэг авахаас өмнөх хоёр жилийн хугацаанд дээр дурдсан албан үүргийг хэрэгжүүлсэн бол бэлэг өгөгч этгээдээс албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан бэлэг авсанд мөн тооцдог.

Бэлэг авахтай холбогдсон хязгаарлалтыг зөрчсөн бол хууль бусаар хүлээн авсан бэлэг, үйлчилгээний үнэ хөлсийг төлүүлж, нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заажээ.

/Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас/