Government Implementing agency

Ministries of Justice and Internal Affairs

ГИХГ-ын дарга Н.Ууганбаяр Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яамны элчин зөвлөх Хаяаши Шиничирог хүлээн авч уулзлаа

Admin 2020/08/28 Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яамны элчин зөвлөх Хаяаши Шиничирог өнөөдөр (2020.08.28) хүлээн авч уулзлаа.

118086211_754245492097541_6013819422346910448_n.jpg

Уулзалтын эхэнд Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яамны Элчин Зөвлөх Хаяаши Шиничиро үүрэгт ажилдаа орсонтой холбогдуулан баяр хүргэж, ажлын амжилт хүсэв.

118338290_644720019786679_4566406402921094908_n.jpg{.img-responsive}

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр байгууллагынхаа үйл ажиллагааг танилцуулж, 2 орны иргэдийн эрх ашгийг хамгаалах болон хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцон цаашид хамтын ажиллагааг улам өргөжүүлэн ажиллахаа илэрхийллээ.