Government Implementing agency

Ministries of Justice and Internal Affairs

Нийтийн албан тушаалтны хандив авахтай холбогдсон зохицуулалт

Admin 2020/08/27 Мэдээ, Мэдээ, мэдээлэл

“Хандив” гэж нийтийн албан тушаалтанд тодорхой зориулалтаар, үнэ төлбөргүй, эсхүл нийтэд санал болгож байгаа хөнгөлөлтөөс илүү хөнгөлөлттэй үнээр санхүүгийн эх үүсвэр, эд хөрөнгө шилжүүлэх болон үйлчилгээ үзүүлэхийг ойлгодог.

handiv.jpg

Төрийн байгууллага, албан тушаалтан нийтийн хэрэгцээнд зориулан иргэн, хуулийн этгээдээс бэлэг, бусад санхүүгийн туслалцааг авах, хүсэхийг хуулиар хориглосон байдаг.

Харин төрийн байгууллагын ажилтны сургалт, үйл ажиллагааны зохион байгуулалт, техникийн дэмжлэг зэрэг зориулалтаар нийтийн албаны хэрэгцээнд хандив хүлээн авахыг хуулиар зөвшөөрсөн бөгөөд энэ нь албан тушаалтныг ашиг сонирхлын зөрчилд оруулахгүй байхаас гадна хоёр жилийн хугацаанд хандивлагчтай холбоотой аливаа шийдвэр гаргахыг хоригложээ.

Ийнхүү албан тушаалтан хандив, санхүүгийн туслалцааг авахын өмнө өөрийн удирдлага, эсхүл эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан байхыг шаардана.

Мөн хуулиар албан тушаалтан дараах тохиолдолд биечлэн, эсхүл бусад этгээдээр зуучлуулан хандив хүсэх, хандив цуглуулахад оролцох, хүлээн авахыг хориглосон:

1.хүнд өвчнийг эмчлэхэд шаардлагатайгаас бусад тохиолдолд өөртөө буюу өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хэрэгцээнд;

2.өөрөө болон өөртэй нь хамаарал бүхий этгээд нь ашиг хуваалцдаг иргэн болон хуулийн этгээдийн хэрэгцээнд;

3.өөртэй нь хамаарал бүхий этгээд нь удирдлага, хяналт, захиргааны албанд нь ажилладаг хуулийн этгээдийн хэрэгцээнд.

/Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас/