Government Implementing agency

Ministries of Justice and Internal Affairs

Төлбөр авахтай холбогдсон хязгаарлалт

Admin 2020/08/11 Авлига, Мэдээ, Мэдээ, мэдээлэл

Монгол Улсын татвар нь албан татвар, төлбөр, хураамжаас бүрдэх бөгөөд татварын хувь, хэмжээг Улсын Их Хурал, түүний эрх олгосноор Засгийн газар болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хууль тогтоомжийн дагуу тус тус тогтоохоор Татварын ерөнхий хуульд заасан. Stop-Corruption-2017-750px-01.jpg Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар ийнхүү хууль тогтоомжоор болон Засгийн газар, орон нутгийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр төлбөр авахаар тогтоосон бол нэмэлт төлбөр авахыг хориглодог. Мөн албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэсний төлөө аливаа төлбөр авахыг хориглох бөгөөд эдгээр хориглолтыг зөрчсөн тохиолдолд албан тушаалтныг нийтийн албанаас халах шийтгэл ногдуулдаг байна. /Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас/